Аймгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр 38 төсөл арга хэмжээ санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-11 22:38:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2019 онд аймгийн төсвөөс 38 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр боллоо.

Нийтдээ 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нутгийн захиргааны байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд чиглүүлэх юм. Сэлэнгэ суманд 75 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих, Могод сумын эрүүл мэндийн төв, Баяннуур сумын сургуулийн барилгад засвар хийхээс гадна сумын ЗДТГ, соёлын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар 14 сумын эрүүл мэндийн байгууллагад оношлогооны дижитал тоног төхөөрөмж авах хөрөнгийг ирэх оны төсөвт тусган батлаад байна.

Холбоотой мэдээ