Ерөнхийлөгч Х.Баттулга БХҮИС-ийн төгсөгчдөд диплом гардууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлт өнөөдөр их жанжин Сүхбаатарын талбайд боллоо. Төгсөлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд, нийт төгсөгч, бие бүрэлдэхүүн оролцов.
2546 дня