Ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ жилийн зуны эхнээс хуурайшилттай, салхи ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр гарсаар байна. 6 дугаар сарын 3-ны өдрийн 14:30 цагт Булган аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг хэмээх газар (сумын төвөөс зүүн зүгт 115 км-т) ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 22:44 цагт цурманд оруулж, бүрэн унтрааж амжсан байна.
2562 дня