Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийг цахим хэлбэрээр хийх боломжтой боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж буй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны Төслийн хүрээнд зам тээврийн ослын бүртгэлийн системийг шинэчлэн олон улсын жишигт нийцсэн бүртгэлийн систем, вэб аппликейшн, бүртгэлийн аппликейшн, шаардагдах сервер болон Ipad зэрэг тоног хэрэгслийн үзүүлэлтүүдийг боловсруулан нэвтрүүлж, 2 ширхэг сервер, 85 ширхэг Ipad-ыг өнөөдөр Замын цагдаагийн албанд хүлээлгэж өглөө.
2552 дня