Хариуцлагагүйгээс үүдэж хүүхдийн амь нас дахин хохирлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-26 12:05:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд орших Эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг өчигдөр орой гарлаа.  Энэ хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ер нь сүүлийн үед аль ч салбарт ажлын хариуцлага алдагдсанаас хүний амь эрсдэх явдал тасрахгүй боллоо. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөрт  цохиулж нэгэн хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бас гүүр барихаар байгуулсан тогтоол усанд  хүүхэд живж осолдсон. Тэгвэл ил цахилгааны утсанд хүүхэд гүйдэлд цохиулж нас барлаа. Энэ бүх эндэгдлийн ард хариуцлагагүй албан тушаалтан гэмт хэргээс мултрах нь л иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Ж.Батсайхан

Связанные новости