Шарын голын хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлож байсныг шалгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Шарын голын хамгаалалтын бүсэд хууль зөрчин ашигт малтмал олборлож байна гэх мэдээллийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, сумын удирдлага хамтран шалгалт, үзлэг хийжээ.
Шалгалтаар "Этногоулд БГБХ" нөхөрлөл нь олборлолтын талбайг хэтрүүлэн, Шарын голын онцгой хамгаалалтын бүс дотор олборлолт явуулж байсныг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авчээ. Түүнчлэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ аван тус нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг цуцлах, нөхөн сэргээлт хийлгүүлэх талаар сумын Засаг дарга, ИТХ-д санал хүргүүлсэн байна.
Ж.Батсайхан