590 кг ургамлын үндэс хилээр нуун гаргах гэж байсныг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-28 16:30:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гаалийн Ерөнхий газраас эрүүгийн шинжтэй томоохон зөрчил илрүүлсэн байна. Энэ сарын 26-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминалаар Монгол улсын иргэн Б нь нийт 590 кг ургамлын үндэс хууль бусаар улсын  хилээр нэвтрүүлэхийг завдаад баригдсан  байна. Эл хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулан иргэн Б-г Замын-Үүд дэх Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Ж.Батсайхан
Связанные новости