Прокурорын ёс зүйн зөрчилтэй асуудлыг 18001990 утсанд хандаж шийдвэрлэх боломжтойг дуулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-29 18:01:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Тогтвортой хөгжлийн зорилтууд-хуульчдын оролцоо” уриан дор болсон  “Хуульчдын форум-2018”-аас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг МХХ-ны Ерөнхийлөгч Ж. Хунан, тус холбооны хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор О.Мөнхсайхан нар ХЗҮХ-нд өнөөдөр танилцуулав. 
Форумаас гарсан зөвлөмжид Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэдэг, өндөр мэдлэг ур чадвар бүхий хуульчдыг бэлтгэх, чанаржуулахыг онцолсон гэдгээ Монголын хуульчдын холбооны төлөөлөл онцоллоо.
Тухайлбал, зөвлөмжийн 1.1-д Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн цэцийг иргэний үндсэн эрхийг хамгаалдаг гагцхүү мэргэжлийн, хүлээн зөвшөөрөгдсөн хуульч эрдэмтдээс бүрдүүлэх, улс төржилтөөс ангид, Үндсэн хуулийн шүүх болгон бэхжүүлэх, 1.2-д  Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг Захиргааны шүүхийн хяналтанд байлгах 1.3-д  Намын ашиг сонирхлын баримжаа, нөлөөллөөр ханддаг хандлагыг халах 1.4-д   Монголын хуульчдын холбоо болон хуулийн байгууллагыг  бие даасан, хараат бус, шударга ёсны зарчмыг хангах бүх хуульчдын нэгдсэн өөрөө удирдах ёсны байгууллага хэлбэрээр нь давхардал, хийдэлгүйгээр, шинэ дэвшилттэй өөрчлөлтөөр төлөвшүүлэх зэргийг нарийн  тусгажээ.  “Хуульчдын форум-2018”-аас 9 багц асуудлын хүрээнд “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” сэдвээр үндсэн хуралдаан хийж дагалдах  8 салбар  хуралдаан явуулсан. Үүнд: “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”, “Хил хязгааргүй хууль зүйн туслалцаа”, “Хуульчийн ёс зүй ба хариуцлага”, “Байгаль орчны асуудал-Хариуцлагатай уул уурхай-Нөхөн сэргээх асуудал”, “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт тулгамдаж буй асуудал”, “Хүний эрх ба цахим ертөнц”, “Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил”, “Чанартай хууль зүйн боловсрол,  “Магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт” зэрэг тулгамдсан асуудал тус бүрээр дэлгэрэнгүй зөвлөмж, санал гарган Төрийн дээд эрх барих дээд байгуулага болон гүйцэтгэх засаглал, салбарын мэргэжлийн байгууллага, олон нийтийн байгууллага, хуульчдад тусгайлан хүргүүлсэн гэдгээ энэ үеэр мэдээллээ. Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав хурлын үеэр Прокурорын ёс зүйн зөрчилтэй асуудлыг 18001990 утсанд хандаж шийдвэрлэх боломжтой гэдгийг дуулгав.
Б.Содгэрэл

Связанные новости