Сайн санаат хүмүүс золгүйгээр осолдсон хүүд дурсгалын самбар босгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сайн санаат хүмүүс нэгдэж сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад амиа алдсан 11 настай хүүгийн гэгээн дурсгалд зориулж дурсгалын самбар босгохоор болжээ.
Осол гарсан 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг нь засаж өгөхөөр фэйсбүүкийн зарим бүлгэмийнхэн чнэгдэж эхэлжээ “Аавуудын бүлгэм”-ийн гишүүд тус сургуулийн хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлан, тоглож байгаад золгүй байдлаар амиа алдсан хүүд дурсгалын самбар босгож өгөхөө мэдэгдлээ. Мөн “Хөлбөмбөгийн хорхойтнууд” бүлгэмийн залуус хандив цуглуулж, хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг хүлээлгэн өгсөн сайхан мэдээ байна.
Ж.Батсайхан