Хоёр Солонгосын удирдагчдын хэлэлцээний хоёр дахь шат эхэллээ
СӨҮЛ./ТАСС/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Өмнөд Солонгосын
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын өндөр дээд хэмжээнд хийж буй шууд хэлэлцээний хоёр
дахь шат эхэллээ. Энэ тухай Умард Солонгост болж буй үйл явдлыг шууд дамжуулж
байгаа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төвөөс мэдээлсэн байна. Хэлэлцээг өндөр дээд түвшний зочдод зориулсан төрийн
ордон болох "Пэкхвавон"-д хийж байгаа аж. Уг ордонд Мүн Жэ Ин айлчлалынхаа хугацаанд байрлаж байгаа юм.
2444 дня