Дээд амжилт эвдсэн 5 настай хүү Чеченийн хамгийн залуу хүндэт иргэн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГРОЗНЫЙ. /ТАСС/.
3000 гаруй удаа суниаж, шинэ дээд амжилт тогтоосон 5
настай Рахим Куриев Чеченийн хамгийн залуу хүндэт иргэн болжээ. Шагналыг Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров гардуулжээ.
Чечений Дуба-Юрт тосгоны оршин суугч Рахим Куриев энэ сарын 12-нд 2 цаг 25 минутын турш
тасралтгүй 4105 удаа суниаж, дээд амжилт эвдсэн юм. Өнгөрсөн лхагва гарагт
тэрбээр 2 цаг 30 минутын турш 3 мянган удаа суниаж, 5 насны ангилалд дахин дээд
амжилт тогтоосон байна.
Рахим Куриев хөлд орох үеэсээ л спортод сонирхолтой нэгэн байжээ. Хүүгийн эцэг
бөгөөд дасгалжуулагч Зелим Куриевагийн хэлснээр, Рахим 3 настай байхдаа 100
суниаж чаддаг байсан гэнэ. Гэрийнхээ спорт зааланд тэрбээр өдөрт 2-3 цагийг
зарцуулдаг байна.