Н.Мадуро: БНАСАУ-тай улс төрийн асуудлаар зөвлөлдөхөд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-29 16:28:34

МЕХИКО. /РИА Новости/БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Венесуэль улсад айлчлах үеэрээ хамтын ажиллагааны хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.


БНАСАУ-ын төлөөлөгч Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой уулзах үеэрээ харилцан сонирхсон асуудлуудаар улс төрийн зөвлөлдөх уулзалт хийх тухай асуудлыг тусгасан санамж бичигт гарын үсэг зурсан байна.


“Олон туйлт ертөнцийг бий болгох хүрээнд чухал хэлэлцээрүүдийг байгуулах замаар манай улс БНАСАУ-тай хамт урагшилж байна” хэмээн Н.Мадуро уулзалтын дараа “Твиттер” хуудсаараа мэдэгджээ.



Связанные новости