Байгалийн алмааз олборлож, боловсруулан, зах зээлд гаргадаг, мөн үйлдвэрлэлийн зориулалтаар синтетик алмаз үйлдвэрлэдэг Өмнөд Африк-Британийн De Beers компани 11 дүгээр сард үнээ тогтвортой байлгасны зэрэгцээ бараагаа авахаас татгалзах боломжийг худалдан авагчдад олгож байжээ.
Алмаазны үнэ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /TASS/. Нэг карат жинтэй алмаазны үнийн индекс өнгөрсөн сард өмнөх сарынхаас 2.6 хувиар буурсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2 хувиар, 2025 оны эхэн үеийн түвшнээс 7.7 хувиар доогуур үзүүлэлт болжээ. Энэ талаар олон улсын алмаазны үнийн индексийг тооцдог Rapaport агентлаг мэдээллээ.
Алмаазны үнэ буурсаар байна. 1 карат жинтэй алмаазны зах зээл сулраад байгаа бол жижиг хэмжээтэй алмааз хамгийн их унасан бөгөөд сүүлийн саруудад ажиглагдаж буй чиг хандлага хэвээр байгааг Rapaport-ын тайланд тэмдэглэжээ.
0.3 карат алмаазны үнийн индекс 11 дүгээр сард 6 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 11. хувиар, 2025 оны эхэн үеийнхээс 12.1 хувиар унасан байна. 0.5 карат алмаазны үнийн индекс 11 дүгээр сард 5.1 хувиар, оны эхнээс 21 хувиар буурсан бол 3 карат алмаазны үнийн индекс өнгөрсөн сард 0.1 хувиар нэмэгдэж, оны эхнээс 0.6 хувиар буурсан байна.
Ulaanbaatar