БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСӨҮЛ. /Yonhap/. Баасан гарагт БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөжээ. Энэ нь сүүлийн 12 сарын хугацаанд бодлогын хүүгээ өсгөсөн анхны тохиолдол болж байна.
Солонгосын төв банкны тэргүүн Ли Жу Ёл болон мөнгөний бодлого хариуцсан удирдах
зөвлөлийн зургаан гишүүн бодлогын хүүг 1.5 хувиас 1.75 хувь болгох шийдвэрийг
гаргасан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард бодлогын хүү 1.25 хувь байсан ба түүнээс
хойш хамгийн ихдээ 1.5 хувьд хүрч байсан юм.
Бодлогын хүүгийн өсөлт нь зах зээлийн хүлээлттэй нийцэж байгаа бөгөөд янз бүрийн орлоготой 200 мэргэжилтнээс авсан судалгааны дүнд тэдний 79 хувь нь хүү өснө хэмээн таамаглаж байсан тухай Солонгосын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбооноос мэдээлжээ.