НАТО Эстонид кибер сургуулилт хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Умард Атлантын эвсэл буюу НАТО Эстони улсад кибер сургуулилт хийж байна. Уг сургуулилтын үеэр кибер орон зайд байлдааны ажиллагаа явуулах үед холбоотнууд хоорондын уялдаа холбоог зохицуулах тактик боловсруулна гэж эвслийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Тарту хотод хийж буй “Кибер эвсэл” нэртэй сургуулилт нь “Умард Атлантын эвслийн орнуудын кибер батлан хамгаалахын мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, тэдний НАТО-гийн болон өөрийн улсын сүлжээг хамгаалах чадварыг шалгахад” чиглэсэн байна. 11 дэх удаагаа зохион байгуулж буй дээрх сургуулилтад НАТО-гийн гишүүн болон түнш орнуудаас 700 орчим хүн оролцож байгаа аж.
Сургуулилтын гол зорилго нь “НАТО болон гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, эвслийн кибер орон зайг хамгаалах чадварыг бэхжүүлэх юм” гэж мэдээлэлд дурдсан байна. Үүнээс гадна, сургуулилтын явцад мэдээлэл солилцох, шийдвэр гаргах журмыг шалгана.