"Техник импорт", "Хөвсгөл алтан дуулга"-ын ханш хамгийн их өсөв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 12 дугаар сарын 4-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 20,109,258.73 төгрөгийн үнийн дүнтэй 108.336 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.
1632 дня