"Хүрд" ХК ногдол ашиг хуваарилахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-03 17:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хүрд” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 479 төгрөг буюу нийт 64,792.4 мянган төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ.

Энэ нь тус компанийн нийт цэвэр ашгийн 15 хувьтай тэнцэж байна.

Ногдол ашгийг энэ оны II улиралд багтаан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм. 


Связанные новости