"МИАТ" ТӨХК-ийн түрээсэлж байсан В767-300ER онгоц "нутаг буцав"

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-01 16:15:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК-ийн EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300ER агаарын хөлгийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “PEMBROKE AIRCRAFT LEASING” түрээсийн компаниас авч 2016 оны 6 сараас нислэгт ашиглаж байсан юм.


Мөнх хааны нэрээр овоглосон агаарын хөлгийн 5 жилийн түрээсийн гэрээ дуусаж, "МИАТ" ТӨХК-ийн багш нисгэгч Ц.Ганбаатар, агаарын хөлгийн дарга П.Баатар, 2 дугаар нисгэгч С.Өнөбилэг нар тус хөлгийг жолоодон олон улсын Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрч АНУ-ын Аризоны мужийн Phoenix Goodyear нисэх буудалд амжилттай газарджээ. 


В767-300ER агаарын хөлөг түрээсийн хугацаанд нийт 1390 аяллаар 560 498 зорчигч, 7878 тн ачаа тээвэрлэн нийт 10621 блок цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.



Связанные новости