Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 37.3 сая үнэт цаас арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, 37.3 сая үнэт цаасыг нийт 9,266,868,354.15 төгрөгөөр арилжив.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 72 компанийн 21.9 сая хувьцааг 7,339,903,376.25 төгрөгөөр арилжлаа.
Багцын арилжаагаар: өнгөрсөн 7 хоногт 14 сая ширхэг компанийн багцыг нийт 1,665,950,661.50төгрөгөөр арилжжээ.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 234 ширхэг компанийн бондыг нийт 23.8 сая төгрөгөөр мөн арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.3 сая нэгж эрхийг нийт 228,759,906.40 төгрөгөөр арилжсан байна.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 21 ширхэг үнэт цаасыг нийт 8.3 сая төгрөгөөр арилжив.2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,550,083,045,402.85 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33704.12 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.62 хувиар өссөн үзүүлэлттэй байна.