МҮХАҮТ хөндлөнгийн хяналтын олон улсын итгэмжлэл авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-01 15:41:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх Үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэгдсэн байгууллага болж гэрчилгээ хүлээн авав. Тодруулбал, бизнесийнхэнд хэрэгтэй хөндлөнгийн хяналтын үйлчилгээг улс дотроо болон олон улсад чанартай хүргэх олон улсын итгэмжлэл авч байна.

Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар МҮХАҮТ-д  экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах бүрэн эрх олгогдсон юм. Энэ дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алины эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн экспертиз хийж, олон улсад хүлээн зөвшөөрсөн сертификат гаргадаг юм. 


Дээрх үйл ажиллагааг МҮХАҮТ-ын экспертизийн газар явуулдаг юм. Тус газар бизнес эрхлэгч, импортлогчдын өмнө MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг ханган хараат бус байдлын техникийн хяналтыг гүйцэтгэх үүрэг хүлээж, энэ дагуу Үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэгдсэн газар болж эрхээ баталгаажууллаа. 

Связанные новости