Дэлхийн хуримтлалын өдрийг ХААН Банк бяцхан харилцагчидтайгаа тэмдэглэлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн өнцөг булан бүрд хуримтлалын ашиг тус, нийгмийн хэрэгцээг сануулах зорилго бүхий “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тэмдэглэж ирсээр 96 жилийн нүүрийг үзжээ. Манай улс энэхүү санаачилгад дөрвөн жилийн өмнөөс нэгдсэн бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор өнгөрсөн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ.
1664 дня