Гадаад худалдааны бараа эргэлт 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 8 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 4.5 тэрбум, импорт 3.5 тэрбум ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (16.3 хувь) тэрбум, үүнээс экспорт 908.2 (16.9 хувь) сая, импорт 638.0 (15.6 хувь) сая ам.доллароор тус тус буурчээ.
1709 дня