Хоёр компанийг үнэт цаасны бүртгэлээс хаслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хүнс-Архангай", "Эрдэнэт зандан" ХК-ийг Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Тодруулбал, Компанийн тухай хууль, “Үнэт цаасны бүртгэлийн журам”, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн дүрмийн заалтууд болон СЗХ-ны Улсын байцаагчийн албан шаардлага, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотыг тус тус үндэслэн үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 6 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй "Хүнс-Архангай" ХК болон Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй "Эрдэнэт зандан" ХК-ийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar