Засгийн газар, УОК-т шаардлага хүргүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас Засгийн газар, УОК-т хандан шаардлага хүргүүлжээ. Энд, “Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн бид цар тахлын тархалтыг зогсоох нэрийдлээр зарим салбарын бизнесийг хааж, зогсоож, улмаар энэ арга хэмжээгээ байнга сунгаж байдгийг эсэргүүцэж байна” гэжээ. Цаашид аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагааг хааж зогсоох ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг хүсэж байна.
1431 дня