"Степ Голд" Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, хувьцаа гаргахаар боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсын Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Степ Голд Лимитед" Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, хувьцаагаа гаргахаар боллоо. Ингэснээр үндэсний үнэт метал үйлдвэрлэгч тус компани олон нийтээс хөрөнгө оруулалт татах шийдвэрийг гаргалаа. Энэ төслийн үндсэн андеррайтераар "Ард Секюритиз" ҮЦК-ийг сонгон ажиллуулахаар болжээ. Давхар бүртгэл хийж, хувьцаагаа арилжаалах зөвшөөрлийг тус компанид СЗХ-ноос өгөөд байна.
1414 дня