"Хөвсгөл усан зам", "Оллоо" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 37 ХК-ийн 879, 959 ширхэг хувьцааг 192.4 сая төгрөгөөр
арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хөвсгөл усан зам" (HUZ+14.99%) болон
"Оллоо" ХК (OLL+8%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Адуун чулуун" (ADL -6.13%) болон
"Сүү" ХК (SUU- 2.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 114,759 ширхэг нэгж эрхийг 72.2 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар 400 ширхэг ЭТТ бондыг 40,400 ам.доллароор арилжлаа. ТOП-20 индекс 0.66 хувиар өсөж, 40216.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,805,631,457,724.14 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.