Монголбанкнаас төлбөрийн системийн оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээ гардууллаа.
Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си” ББСБ ХХК, “Инвескор хэтэвч” ББСБ ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал” ББСБ ХХК-д төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг “М” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-д тус тус олгожээ.
Зөвшөөрөл гардуулах үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Финтек компаниуд нь хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллах нь чухал”-ыг онцлов.