Хөрөнгийн биржид 16 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 38 ХК-ийн 988 905 ширхэг хувьцааг 224.3 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор" (SOR+11.11%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR+10.02%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT-14.99%) болон "Ган хийц" ХК (GHC-11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 139,768 нэгж эрхийг нийт 86.4 сая төгрөгөөр арилжсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 868 ширхэг үнэт цаасыг 6.4 сая төгрөг болон 80 400 ам.доллароор арилжив. ТOП-20 индекс 1.07 хувиар өсөж, 33699.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,257,573,766,400.41 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.