Хэрэглээний үнийн индекс сарын 1.3, жилийн 7.4 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-25 14:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны долоодугаар сарын байдлаар сарын инфляц 1.3, жилийн 7.4 хувь байна.


Жилийн инфляцыг авч үзвэл 4.4 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 3 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлснийг Монголбанкнаас гаргасан долоодугаар сарын статистик тайланд дурджээ.


Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс долоодугаар сарын байдлаар сарын 1.4, жилийн 7.9 хувь байгаа бөгөөд 4.8 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 3 нэгж хувийг хүнсний бараа бүрдүүлж байлаа.


Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлж, хүнснээс бусад барааны үнийн өсөлтөд тээврийн бүлгийн үнэ, тодруулбал, бензин, дизелийн үнэ нэмэгдсэн нь нөлөөлжээ.

 

Связанные новости