Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг нэмэгдүүлэхээр тайван жагсав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг нэмэгдүүлэхээр УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.
Боловсролын яамны мэдээлснээр, Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Сүхбаатарын талбай дээр гарч шаардлагын бичгийг хүлээн авчээ.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хуулийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Монгол Улсын Их Хурлаар Боловсролын салбарын 2026 оны төсөв хэлэлцэж буй энэ үед Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тайван жагсаалыг төв талбайд өчигдөр зохион байгуулсан юм. Энэхүү жагсаалд нийслэл, аймаг, дүүргийн багш нар оролцжээ. Тэд багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох, багшлах боловсон хүчний хомсдлыг арилгах, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг шаардлага тавьж байгаа юм.
Боловсролын яамнаас
30.806 багшийн 2025 оны гуравдугаар сарын байдлаар цалингийн мэдээлэлд суурилж тооцсон
байна. Энэ тухай Боловсролыг сайдын зөвлөх Д.Гантулга, “Багшийн үндсэн цалин
орон даяар 1 484 000 төгрөг байгаа. Үүнд, таван янзын нэмэгдэл, таван төрлийн
нэмэгдэл хөлс бодогддог. Нэмэгдэл хөлс нь илүү цагийнх, анги даавал, кабинет
удирдвал, заах аргын нэгдлийн ахлагчаар ажиллавал, тусгай сургалт буюу хөгжлийн
бэрхшэлэтэй хүүхэдтэй ажилласны гэж бодогддог” хэмээн мэдээлж байсан юм.