Сальвадор Далигийн бүтээлийг үнэ хаялцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-07-31 16:08:48

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 31 /BBC/. Агуулах чөлөөлөх худалдаанаас ердөө 150 фунт стерлингээр худалдаж авсан нэгэн бүтээл дуудлага худалдаагаар 30 мянган фунт стерлингийн үнэ хүрэх төлөвтэй байна. Кембрижийн нэгэн байшингаас олдсон уг зураг Испанийн сюрреалист зураач Сальвадор Далигийн бүтээл болох нь батлагджээ.  


Нэр нь үл мэдэгдэх урлагийн бүтээлийн худалдаачны худалдаж авч байсан уг бүтээлийг ирэх 10 дугаар сард үнэ хаялцуулах юм. “Cheffins” дуудлага худалдааны ордны шинжээч Габриэль Дауни хэлэхдээ, дэлхийн хамгийн алдартай зураачдын нэг, сюрреализмын загалмайлсан эцэг болсон хүний бүтээлийг судалж тогтооно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг юм гэжээ.


Тус бүтээлийг 1990-ээд онд Sotheby'sүнэ хаялцуулахаар санал болгож байсныг худалдаж авсан дилер олж мэдсэн байна. “Далигийн бүтээлүүдийг ихэвчлэн танихад хялбар байдаг бол энэ зураг нь усан будгаар зурсан ер бусын бүтээл байсан” гэж Г.Дауни ярьжээ.


Vecchio Sultano нэртэй уг бүтээлийг 2023 онд Кембрижийн нэгэн байшинг чөлөөлөх үеэр худалдан авсан байна. Усан будаг, эсгий бийрээр туурвисан уг зураг нь Италийн чинээлэг хос Жузеппе, Мара Альбаретто нарын захиалгаар бүтээсэн цуврал зургийн нэг ажээ.


Энэхүү бүтээлийг С.Далигийн бүтээлүүдийг судлагч Николас Дешарнес жинхэнэ болохыг нь баталгаажуулсан бөгөөд 2030 мянган фунт стерлингийн үнэ хүрч зарагдана хэмээн урьдчилсан байдлаар тооцоолж байна. Уг зургийг Cheffins”-д 10 дугаар сарын 23-нд үнэ хаялцуулах ажээ.

 


関連ニュース