СЭЛЭНГЭ: Эртний Сяньбийн төрт улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олджээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-21 09:41:41

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн төрт улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцоллоо.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олдсон байна.  

 

Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байгаа.

 

Дээрх олдворын гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтнүүд, судлаачид малтлага хийж байна.