Тод манлай уяач Д.Мөнхбатын хул соёолон түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгууд барианд оров.
Төрийн их баяр наадмын соёолон насны уралдаанд нийт 195 морь бүртгүүлснээс 128 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлжээ. Улмаар Ховд аймгийн Мянгад сумын Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбатын хул түрүүллээ.
-Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат
Монгол Улсын Тод
манлай уяач Т.Ихбаярын бор
-Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын
харьяат Аймгийн алдарт уяач Б.Батмагнайгийн хээр
-Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын
харьяат Т.Бямбажаргалын хээр халзан
-Айргийн тавд Сүхбаатар аймгийн аймгийн Баяндэлгэр сумын харьяат Нийслэлийн алдарт Б.Булгадайгийн бор зуузай тус тус хурдаллаа.