Холимог тулаанчид ДАШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-26 11:05:47

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Гүржийн нийслэл Тбилиси хотод холимог тулааны залуучууд болон насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлж байна.


Тус тэмцээнд 80 гаруй орны холимог тулаанчид өрсөлдөхөөр Тбилисид цуглаж байгаа бол манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөөр өчигдөр эх орноосоо морджээ. Зургаан өдөр үргэлжлэх энэхүү тэмцээний залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 65.8 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Алтанчимэг өрсөлдөнө. Харин насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдийн 52.2 кг-д Б.Даваажав, Х.Пүрэвтөмөр, 56.7 кг-д О.Дашням нар октагонд гарах юм. Тэднийг “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Г.Чулуунхуяг ахалж байгаа ажээ.


Ташрамд дурдахад, Монгол улсаас 6 тамирчин 1 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос модерн төрлийн -55 кг-д Д.Ариунгоо (Болд нударга), уламжлалт төрлийн -60 кг-д Б.Өлзийтнаран (Женко) нар тус тус хүрэл медалийн болзол хангаж шагналын тавцан дээр гишгэлээ.

関連ニュース