Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн баруун хэсгээр энэ сарын 23-ныг хүртэл бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-21 08:52:03

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7-+12 градус, Эхийн голын Баянбүрд орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20-+25 градус, бусад нутгаар +15-+20 градус дулаан байна.


Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр энэ сарын 23-ныг хүртэл бороо орно.

関連ニュース