Залуучууд бие биендээ эерэг хандлага төлөвшүүлэхэд тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-12 17:02:16

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Залуучуудад эерэг хандлага төлөвшүүлэх” сургагч багш бэлтгэх сургалтыг Увс аймгийн Улаангом хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион явууллаа.

Сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр 11 аймагт хийж байгаа аж. Уг сургалтыг эхний ээлжинд баруун 3 аймагт хийхээр төлөвлөж, ийнхүү Увс аймгаас эхлүүлсэн байна. Сургалтанд 15-34 насны зорилтот бүлгийн иргэдээс гадна аймгийн ЭМГ, Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд эхний ээлжинд 10 гаруй сургагч багш бэлтгэгдлээ.

“Энэ удаагийн сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчин болон ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх, хүчирхийллээс татгалзах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээлэл, сургалт сурталчилгааг хийж байна. Цаашид сургагч багшаар бэлтгэгдсэн хүмүүс орон нутагтаа өсвөр үе залуучуудад эерэг зан үйлийг төлөвшүүлэх зорилго бүхий сургалт сурталчилгааны ажлыг хийх юм” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа ярилаа.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース