Манай улсын 25-34 настай эрчүүдийн 53 хувь нь огт гэрлээгүй хэмээн бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-15 09:59:39

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээллээр, манай улсын 25-34 настай эрэгтэйчүүдийн 52.7, эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь огт гэрлээгүй хэмээн бүртгэгджээ.


Энэ оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар, энэ өдөр төрсөн 9866 хүн байдгийн гурав нь "Валентин" нэртэй ажээ. Мөн ижил нэртэй 348 хос, ижил сар, өдөр төрсөн 2121 хос байгааг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.

 


関連ニュース