Монгол Улсын Соёлын яам, Британийн Хатан хааны Урлагийн академитай санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-11-23 11:01:01

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Британийн Хатан хааны Урлагийн академи  санамж бичиг байгуулав.


Уг санамж бичигт тусгасны дагуу Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулан гурван сарын турш үзэсгэлэн болгон гаргах юм.


Хатан хааны урлагийн академи 1768 оноос хойш жил бүр дэлхийн хамгийн том нээлттэй уран зургийн үзэсгэлэн болох зуны үзэсгэлэнг зохион байгуулдаг ба урлаг, архитектурын цуглуулгаа Пиккадилли даяар үзүүлэн болгон толилуулдаг. Энэхүү арга хэмжээ нь Франц Улсад дэлгэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг залгуулан гарах Монголыг гадаадад эерэгээр сурталчлах томоохон арга хэмжээний нэг болох юм.


関連ニュース