МУЗН-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЗН-ийг ирэх дөрвөн жил удирдан чиглүүлэх шинээр батлагдсан Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 9 дүгээр сарын 5-ны өдөр боллоо.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг
өнгөрсөн сард болсон “Үндэсний чуулган"-аар бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн
сонгож, Хүүхэд, залуучуудын Улаан загалмайн
хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Удирдах
зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгосон.
Тус хуралдаанаар МУЗН-ийн Удирдах
зөвлөл болон дүрмийн хороо, санхүүгийн хорооны гишүүд нийгэмлэгийн эрхзүйн
байдлын тухай хууль, Үндэсний нийгэмлэгийн дүрэм, ёс зүйн журмыг сахин
биелүүлэх, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй, аливаа төрлийн авилга,
залилангаас ангид, ил тод нээлттэй ажиллахаа илэрхийлж МУЗН-ийн “Ёс зүйн батламж"-д
гарын үсэг зурав.
Хурлаар МУЗН-ийн Үндэсний чуулганы
шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Удирдах зөвлөлийн гишүүдийн
ажил үүргийн хуваарийг баталлаа.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга
Н.Болормаа байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд МУЗН-ээс үзүүлж буй
хүмүүнлэгийн тусламжийн 2023 оны тайлан болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа
танилцуулав.
Нийгэмлэгийн анхан болон дунд шатны хорооны сургалтыг энэ оны 9-10 дугаар сард Улаанбаатар, Дархан, Дорнод Баянхонгор аймг бүсчлэн хийхээр тогтов.