Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-13 11:00:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын сүүлчээр БНТУ-ын Измир хотноо эхэлнэ.



Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжиж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням витамин, хоол хүнс зэрэг 6.4 сая төгрөгийн хандивыг Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны Ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамцад гардуулан өгч, тамирчдад амжилт хүсжээ.


Монголын баг тамирчид өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа хүрэл медаль хүртэж байсныг ОБЕГ мэдээлэв. 




関連ニュース