Багшийн дээдээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх зам хааж, хучилт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-11 09:05:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, засвар хийнэ.


Тодруулбал, өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 14-ний 6.00 цаг хүртэл тус замыг хааж, хучилт хийх юм. Мөн авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засах аж.

関連ニュース