ӨНӨӨДӨР: Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-31 05:51:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.30 цагт: БШУЯ-нд: Манай улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургууль”-ийн нээлт болно.

Энэ удаагийн сургалтад ОХУ, БНХАУ, Герман, Япон улс, БНСУ, Турк улсын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 шахам залуу монголч эрдэмтэн оролцож байна.

10.30 цагт: “Монгол Арт” галерейд: Вьетнам улсын зураачдын “Өмнөдийн салхи” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. 


関連ニュース