Улс төрийн намуудын санхүүжилт, хандивын зохицуулалтыг тодорхой болгох эхлэл
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн намын үйл ажиллагааг хуулиар төдийлөн зохицуулдаггүй, өөрөө өөрийгөө зохион байгуулах байдлаар орхиж явсан үе дэлхий нийтэд байжээ. Монгол Улсын хувьд олон намын тогтолцоотой болсон сүүлийн 30 гаруй жилд дээрх үе шатыг дамжсан. Тэр нь улс төрийн намыг иргэдийн эвлэлдэн нэгдсэн бусад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгэн адил авч үздэг байсантай холбоотой юм.
Харин сүүлийн үед улс төрийн намыг төрийн чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн тусгай институци болохынх нь хувьд шинээр тодорхойлох болсон байна. Энэ нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоос ялгах гол онцлог нь болжээ. Үүнийг тэгш- ардчилсан загвар гэж нэрлэх юм. Торуулбал, улс төрийн нам нь иргэдийн улс төрийн оролцоог хангах гол гүүр нь, бүх шатны сонгуульд сонгох, сонгогдох эрхээ иргэд эдлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Сонгуульд амжилттай оролцон төрийн эрх мэдлийг авч хэрэгжүүлэх тохиолдолд улс орны амьдралтай холбоотой шийдвэр гаргахад оролцоно. Мөн тодорхой албан тушаалуудыг хуваарилах нь орчин үеийн улс төрийн намын гол ажил болжээ.
Ардчилсан нийгмийн институц, дээр дурдсан чухал үүрэг гүйцэтгэдгийнхээ хувьд тодорхой зохицуулалтад орох ёстой гэсэн чиг хандлага руу дэлхий нийт явж байна. Тийм ч учраас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлд улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэх, хөрөнгө, орлогын эх үүсвэр зарцуулалт нь нийтэд ил тод байх, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хуулиар зохицуулах шаардлагатай болжээ.
Монгол Улсын хувьд сонгуулийн үеэр төрөөс санхүүжилт олгодог зохицуулалтай явж иржээ. Энэ нь хуулийн сул зохицуулалтад тооцогддог юм байна. Хуулийн сул зохицуулалт, огт зохицуулалтгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн улс төрийн намуудын харилцаа, санхүүжилтийг тодорхой болгоход “Улс төрийн намуудын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл чиглэгджээ. “Улс төрийн намуудын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг доорх байдлаар хэлбэршүүлжээ.
Төрийн санхүүжилт
Улсын Их Хурлын ээлжит эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-ний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгох юм. Сонгуулийн нэрсийн жагсалтад Монгол Улсын 18-аас дээш насны 2151329 иргэн бүртгэгдэнэ гэж үзвэл энэ тоог ХХДХ 550 мянган төгрөгийн 07 хувиар үржүүлэхэд гарч ирнэ. Ер энэ хууль батлагдсанаар улс төрийн намуудад улсын төсвөөс жилд 7,4-8 тэрбум төгрөг олгох нөхцөл бүрдэнэ.
“УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог” заасан
саналын тоог дараах байдлаар тооцно, тодруулбал:
- хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгууль явуулбал намын нэрсийн жагсаалтаар авсан хүчинтэй саналын хувь /27.8.1/;
- нэг мандаттай
олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын
хувь /27.8.2/;
- олон мандаттай мандаттай
олонхын тогтолцоогоор сонгууль явуулбал нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын
нийлбэрийг “ХХДХ/-ний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй” гэж заасантай дүйцүүлэн
гаргасан саналын хувь /27.8.3/;
- холимог тогтолцоогоор сонгууль явуулбал энэ хуулийн дээр
заасан аргачлалаар тооцсон нийлбэр саналын хувь /27.8.4/.
- Улсын төсвөөс нэг намд
олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн ”намын гишүүний
татвар”, “иргэний өгсөн хандив” гэж заасан орлогын нийлбэрээс хоёр дахин их
эсхүл түүнээс илүү байж болохгүй /27.9/.
- Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн нам эвсэл болж сонгуульд
оролцсон тохиолдолд “(С1 * Т1) + (С2 * Т2)” гэж заасан төрийн санхүүжилтийг
эвсэлд олгоно. Эвсэлд олгосон санхүүжилтийг энэ хууль болон эвслийн гэрээгээр
хуваарилна
- Нам тарах, намыг
идэвхгүйд тооцсон, татан буулгасан, эсхүл эвсэл тарсан бол энэ тухай шийдвэр
хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг
сонгуулийн төв байгууллага зогсооно /27.11/.
Сонгуулийн төв
байгууллага хуулийн төсөлд “Нийт сонгогчийн 1-ээс дээш хувийн санал авсан намд
төрийн санхүүжилт олгоно” хэмээн оржээ. Энэ шаардлагыг хангасан намд
дараах томьёогоор төрийн санхүүжилтийг олгоно. Хуулийн Н = (С1 * Т1) + (С2 *
Т2) заасан томьёо дахь дараах тэмдэглэгээг доор дурдсан утгаар ойлгоно:
- “Н” гэж нийт сонгогчийн 1-ээс дээш хувийн дэмжлэг авсан намд
хуваарилах нийт санхүүжилтийг /27.6.1/;
- “С1” гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан
саналын тоог /27.6.2/;
- “С2” гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог
/27.6.3/;
- “Т1” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7
хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг /27.6.4/;
- “Т2” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг /27.6.5/.
УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн /30 / хувиас илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрч, хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа төрөөс санхүүжилт хэлбэрээр олгоно.
Төрийн санхүүжилт авах тухай хүсэлт гаргах
- Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд төрийн санхүүжилт авах
зорилгоор уул санхүүжилтийн хэмжээг тогтоолгох, санхүүжилт авах тухай хүсэлтээ
нам тухайн жилийн өмнөх жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн
төв байгууллагад гаргана. Хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй бол
сонгуулийн төв байгууллага энэ тухай сануулж, 30 хоногийн дотор хүсэлт гаргах
боломж олгоно /28.1/.
- Намын санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан хүсэлтийг
сонгуулийн төв байгууллагаас гаргасан маягтын дагуу гаргана. Энэ маягтад намын
шуудангийн хаяг, намын дансны дугаар зэрэг мэдээллийг бичихээр тусгана /28.2/.
- Намын төв байгууллага нь нийт намыг төлөөлж нэгдсэн хүсэлт
гаргана /28.3/.
- Төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн өмнөх онд сонгуулийн
төв байгууллага төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргасан бол
төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилд нам шинээр хүсэлт гаргах шаардлагагүй.
Төрийн санхүүжилтийн хэмжээнд нөлөөлөх өөрчлөлт гарсан бол сонгуулийн төв
байгууллагад даруй мэдэгдэх бөгөөд энэ талаар цаг тухайд нь мэдэгдээгүйн үр
дагаврыг нам хариуцна /28.4/.
- Нам энэ хуульд заасны дагуу үүссэн эрхээсээ татгалзах эрхтэй
бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд тухайн намд олговол зохих төрийн санхүүжилт
улсын төсөвт үлдэнэ /28.5/.
Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох
- Сонгуулийн төв
байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын 15-наас өмнө төрийн санхүүжилт авах эрх
бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ
хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ /29.1/.
- Энэ хуульд заасан шийдвэрийн дагуу олгох санхүүжилтийг дараа
жилийн 01 дүгээр сарын 01-нээс эхлэн энэ хуульд өөрөөр заагаагүй бол ээлжит
болон ээлжит бус сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тухайн Улсын Их Хурлын
бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд жил бүр 2 удаа олгоно
/29.2/.
- Сонгуулийн төв байгууллага нь намаас энэ хуулийн 6 дугаар
бүлэгт заасан шаардлагыг хангаж ирүүлсэн тайланг үндэслэн энэ хуульд заасныг
баримтлан төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоож олгоно /29.3/.
- Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны
дагуу намын санхүүгийн тайланг нягтлан шалгах ажиллагаа явуулж буй бол уул
ажиллагаа дууссаны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно /29.4/.
- Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох үндэс суурь нь төрийн
санхүүжилт авах намын эрх үүссэн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө
хамгийн сүүлд явагдсан Улсын Их Хурлын сонгуулиар авсан хүчинтэй саналын тоо
болон энэ хуулийн 27.5-д заасан бусад үзүүлэлт байна /29.5/.
- Энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд хагас жилийн тайланг
ирүүлээгүй бол энэ хуулийн 27.5-д заасны дагуу тухайн намын авсан хүчинтэй
саналын тоо (С1)-нд суурилсан төрийн санхүүжилтийн хэсгийг олгохгүй /29.6/.
- Тайлангийн агуулга алдаа, зөрчилтэй эсэхээс үл хамааран
тайлангаа энэ хуульд заасан бүтэц, хэлбэрээр аудитын тэмдэглэлийн хамт
тогтоосон хугацаанд ирүүлбэл хугацаа баримталсанд тооцно /29.7/.
- Энэ хуулийн “Бусад намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээ,
олголт нь тухайн нэг намын үйлдлээс шалтгаалан өөрчлөгдөхгүй” дурдсан хязгаарыг
тооцон бодоход тайлант жилд авч, тайланд нийтлэгдсэн намын орлогын хэмжээг энэ
хуулийн “намын гишүүний татвар”, “ иргэний өгсөн хандив”-ыг үндэслэнэ 29.9.
- Төрийн
санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо эхлээд нам бүрээр энэ хуулийн 29.7-д заасан
хязгаарыг, дараа нь энэ хуульд заасан хязгаарыг баримтална.
- Төрийн санхүүжилт
энэ хуульд заасан хязгаараас
давж хэтрэх тооцоо гарсан бол уул хязгаартай тэнцүү санхүүжилтийг намуудад
ногдох хувь хэмжээгээр нь олгоно /29.10/.
- Төрийн санхүүжилтийг
хуваарилахад харгалзан үзэх тухайн намд өгсөн хүчинтэй саналын тоо нь түүнд
нөхөн болон дахин сонгуулийн дүн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу
өөрчлөлт орсноос бусад тохиолдолд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд
өөрчлөгдөхгүй /29.11/.
Төрөөс үзүүлэх шууд бус
дэмжлэг
- Нийт сонгогчийн 1
хувиас доошгүй санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус
дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй /30.1/:
- намын удирдах дээд
байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион
байгуулахад төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын
танхим, хурлын заал, бусад танхимыг жилд 1 удаа үнэ төлбөргүй ашиглах /30.1.1/;
- хуваарийн дагуу
намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг үндэсний олон нийтийн
радио, телевизээр жилд гучин минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх
/30.1.2/ .
- Энэ хуульд
заасан шууд бус дэмжлэг авах тухай намын хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор
сонгуулийн төв байгууллага шийдвэрлүүлнэ /30.2/.
- Энэ хуульд заасан байгууллага уулзалтын
танхим, хурлын заал, бусад танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах, энэ хуульд заасны дагуу Үндэсний олон нийтийн
радио, телевиз үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй /30.3/.
- Энэ хуулийн
30.1.2-т заасан нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд төрөөс үзүүлсэн шууд бус
дэмжлэгийг дурдана /30.4/.
- Сонгуулийн жилийн
01 дүгээр сарын 01-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ
хуульд заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй /30.5/.
Төрөөс үзүүлэх
санхүүгийн дэмжлэгт тавих хяналт
- Намд олгох төрийн санхүүжилт болон төрөөс
үзүүлэх шууд бус дэмжлэгт шаардагдах зардлыг жил бүр сонгуулийн төв
байгууллагын төсвийн багцад суулгаж, батлуулна /31.1/.
- Төрөөс үзүүлэх
санхүүгийн дэмжлэгийг сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв
байгууллагад олгох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарилах асуудлыг намын
дүрмээр зохицуулна /31.2/.
- Төрийн аудитын
байгууллага нь сонгуулийн төв байгууллага намд олгох төрийн санхүүжилт болон
төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг зөв тогтоож олгосон эсэх, энэ хуульд заасан ажиллагаа хуулийн дагуу явагдсан
эсэхийг нягтлан шалгана /31.3/.
Хандив
Улс төрийн нам
төрийн санхүүжилтээс гадна гишүүний татвар өөрийн үйл ажиллагаанаас олсон
орлого, иргэн, аж ахуйн нэгээс өргөсөн хандив байх боломжтой. “Улс төрийн намуудын
тухай хууль / шинэчилсэн найруулга/-ийн төсөлд хандивыг доорх байдлаар хэлбэршүүлжээ.
- Хандив нь мөнгөн
болон мөнгөн бус хэлбэртэй байна /33.1/.
- Иргэний болон
хуулийн этгээдийн мөнгөн хандивыг зөвхөн намын дансаар хүлээн авах бөгөөд бэлэн
мөнгөөр хандив авахыг хориглоно. Гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг
дансанд байршуулна /33.2/.
Дараах зүйл нь үнэ
төлбөргүйгээр эсхүл зах зээлийн дундаж ханшаас доогуур үнээр хийгдэж буй
тохиолдолд мөнгөн бус хандивт хамаарна:
- хөдлөх, үл хөдлөх
эд хөрөнгө болон эдийн бус баялгийг ашиглуулах, эзэмшүүлэх /33.3.1/;
- үйлчилгээ үзүүлэх
/33.3.2/;
- төлбөрөөс
чөлөөлөх, хөнгөлөх /33.3.3/;
- арга хэмжээний
зардлыг төлөх /33.3.4/;
- ивээн тэтгэх
/33.3.5/.
Хандивыг мөнгөн бус
хэлбэрээр авах тохиолдолд түүнийг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн үнэлэн
бүртгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэн санхүүгийн тайланд тусгана. Мөнгөн бус
хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн
төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу
зарцуулна.
- Нэг жилд нэг
иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг арван хоёр дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно
/33.7/.
- Нэг жилд нэг
хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно
/33.8/.
- Хуулийн этгээдийн
намд өгсөн хандивын хэмжээг уг хуулийн этгээд, хуулийн этгээдийн хараат болон
охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр
тооцно. Намд өгсөн хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хандивын нийлбэр
дүнгээр тооцно /33.9/.
- Хандивлагч намын
салбар болон бүтцийн нэгжид нэр заан өгсөн хандивыг тухайн зориулалтын дагуу
захиран зарцуулна /33.10/.
Хандивтай
холбогдуулан хүлээх үүрэг, хориглох зүйл
- Нам дараах хандив
өгсөн иргэний овог, нэр эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг
хүлээн авсан огноог цахим хуудастаа хайлт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн
санд улирал татам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уул
мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заана /34.1/.
- нэг жилд нийлбэр
дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх эсхүл түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн /34.1.1/;
- нэг жилд нийлбэр дүнгээр нэг сарын
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх эсхүл
түүнээс дээш төгрөгийн үнийн дүнтэй мөнгөн бус хандив /34.1.2/.
- Сонгуулийн төв
байгууллага мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор цахим
хуудастаа нийтэлж, ил тод, нээлттэй байлгана. Иргэн, хуулийн этгээд энэ хуульд
тусгасан хандивын дээд хэмжээнд багтаан нэгээс дээш удаа хандив өгсөн бол
хандивын дүнг өмнөх хандивын дүн, хүлээн авсан огнооны хамт мэдээлнэ /34.2/.
- Нам мэдээллийг
нээлттэй өгөгдлийн санд улирал тутамд байршуулаагүй эсхүл сонгуулийн төв
байгууллагад хүргүүлээгүй бол тухайн улирлын хамаарах хагас жилийн төрийн
санхүүжилтийг олгохгүй /34.3/.
- Нэг жилд нийлбэр
дүнгээр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс
бага хандивыг намын санхүүгийн тайланд тусгана /34.4/.
Нам хандивтай
холбогдуулан дараах үүрэг хүлээнэ
- хандивлагч хандив
өгөх эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлох /34.5.1/;
- хандивлагчийн нэр,
хаягийн талаар бүртгэл хөтлөх /34.5.2/;
- хориглосон
этгээдээс хандив өгсөн бол хандивыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор
тухайн хандивлагч болон сонгуулийн төв байгууллагад энэ тухай мэдэгдэж,
хандивыг сонгуулийн төв байгууллагад шилжүүлэх /34.5.3/; .
- нэр хаяг нь
тодорхойгүй, буцаах боломжгүй хандивыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор
сонгуулийн төв байгууллагад мэдэгдэж, сонгуулийн төв байгууллагад шилжүүлэх
/34.5.4/;
- хандив болон
хандивлагчийн мэдээллийг санхүүгийн тайланд тусгаж, сонгуулийн төв байгууллагад
мэдэгдэх, сонгуулийн төв байгууллагын шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр
гаргаж өгөх /34.5.5/;
Нам дараах этгээдээс
хандив авахыг хориглоно
- гадаадын иргэн,
харьяалалгүй хүн /34.6.1/;
- гадаад улс буюу
гадаад улсын төрийн байгууллага, нам, хуулийн этгээд, олон улсын байгууллага,
гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж /34.6.2/
- төрийн байгууллага
болон нутгийн өөрөө удирдах байгууллага /34.6.3/;
- үйлдвэрчний эвлэл,
шашны болон бусад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо /34.6.4/;
- төрийн болон орон
нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,
тэдгээрийн захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, бусад удирдах албан
тушаалтан /34.6.5/;
- арван найман нас
хүрээгүй Монгол Улсын иргэн /34.6.6/;
- байгуулагдаад нэг
жил болоогүй хуулийн этгээд /34.6.7/;
- тодорхой нэр,
хаяггүй этгээд эсхүл нэр нь тодорхойгүй гуравдагч этгээдийн хандивыг дамжуулж
буй нь илэрхий этгээд /34.6.8/;
- өөртөө эсхүл
бусдад давуу байдал бий болгох зорилгоор хандив өгч буй этгээд /34.6.9/;
- бусад иргэн,
хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус хандивыг намд өгч буй
иргэн, хуулийн этгээд /34.6.10/;
- дампуурсан хуулийн
этгээд /34.6.11/; Хандив өгөхийг хориглоно .Хандивлагч өөртөө, бусдад давуу
байдал бий болгох зорилгоор хандив өгөхийг хориглоно /34.8/.
- Намд хандив
өгснийхөө төлөө хандивлагч нь өөртөө болон бусдад аливаа давуу байдал олгохыг болон
намын дотоод асуудлыг ардчилсан бус зарчмаар шийдвэрлэхийг шаардах, шахалт
үзүүлэхийг хориглоно /34.9/.
- Хандивлагч нь намд хандив өгөхдөө бусад
этгээдийн нэр, хаяг, мэдээллийг ашиглахыг хориглоно /34.10/.
- Иргэн, хуулийн
этгээд нь бусад иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс мөнгөн болон мөнгөн бус
хандивыг намд өгөхийг хориглоно /34.11/.
Намын өөрийн
хөрөнгө, түүнээс олсон орлого
- Нам нь тухайн
намтай холбоотой хэвлэл, сурталчилгааны материал болон өөрийн хөрөнгийг захиран
зарцуулах замаар орлого олж болно /35.1/.
- Энэ хуульд
зааснаас өөр аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олохыг хориглоно /35.2/.
- Энэ хуульд заасан
худалдан борлуулах үнэ зах зээлийн дундаж ханшаас их байвал түүнийг намд өгсөн
хандивт тооцох бөгөөд түүний хэмжээ хуульд зааснаас илүүгүй байна /35.3/.
- Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна /35.4/.