УИХ-ын шинэ гишүүд 30 хоногийн дотор хөрөнгөө мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭШинээр сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй гэдгийг АТГ-аас зөвлөлөө.
УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган өчигдөр хуралдсанаар шинэ гишүүдийн бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр тухайн өдрөөс хойш 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
Мөн АТГ-аас УИХ-ын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын зөвлөмжийг хүргүүлэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал