Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатын нэр тунаж үлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдлаа.
Тус хурлаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд хэн байх тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлээд байсан ч УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэрээ татсан гэж эх сурвалж мэдээллээ.
Одоо тус намын Бага хурал 14 цагаас хуралдана. Хурлаар Удирдах зөвлөлийн шийдвэрийг авч хэлэлцэх юм.
Б.Туул