Ази, Европын Түмний 11 дүгээр чуулган 8 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын дагалдах хурлуудын нэг Ази, Европын Түмний 11 дүгээр чуулган салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Тус чуулганаар:
-Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги,
-Хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлэх стратеги,
-Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд шударга ёсыг сахих стратеги,
-Эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг бий болгох стратеги,
-Худалдаа болон хөрөнгө оруулалтыг шударга болгох стратеги,
-Өр тавих, "бүсээ чангалахаас" өөр гарц хайх-нийгмийн хамгаалал, нийгмийн шударга ёс, зохистой ажлын байр, тогтвортой амьжиргааг хангах,
-Оролцоот ардчилал, цөөнхийн эрх, хүйсийн эрх тэгш байдал,
-Энх тайван ба хүний аюулгүй байдал-шилжилт хөдөлгөөн, терроризм, фундаментализмд өгөх хариу гэсэн 8 асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Өнөөдрийн хувьд дээрх сэдвийн хүрээнд салбар 9 хуралдаан болж, дараа нь Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүндэтгэлийн зоог барих аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал