Энэ сард багтаан “Sputnik V” вакцин нийлүүлэхээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-14 10:23:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар энэ сарын 9-нд утсаар ярьж, хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцжээ.


Элчин сайд Д.Даваа Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.


ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгасан байна. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ сард багтаахаар Оросын тал анхааран ажиллаж байгааг мөн онцолжээ.


Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохирсон байна.

関連ニュース