Өнөөдрийн байдлаар 151 мянга гаруй хүүхдийн шүд эрүүлжээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-08 15:10:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжээд өнөөдрийг хүртэлх хугацаанд 151 мянга 97 хүүхэд эрүүл шүдтэй болоод байна.


Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болж, шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдог байна.


Иймээс ЭМЯ-наас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлын эрчмийг бууруулах зорилготой юм.

関連ニュース