Уулархаг нутгаар цастай 9 дүгээр сар
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ. Цаг уурын байгууллагаас
9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын
тойм мэдээллийг гаргажээ. Тойм мэдээллийн хамт зарим нэг нэр томьёог
тайлбарласан байна. Тухайлбал, олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь дэлхийн
цаг уурын байгууллагын тодорхойлсноор өнөөдрийн байдлаар 1971-2010 оны
хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлэх аж. Монгол Улс:
Баруун (Баян- Өлгий, Увс, Ховд,
Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төв (Архангай, Өвөрхангай,
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
Зүүн (Хэнтий, Дорнод,
Сүхбаатар)
Говь (Говьсүмбэр, Дундговь,
Дорноговь, Өмнөговь) гэсэн дөрвөн бүсэд хувааж, цаг агаарын мэдээг нийтэд
түгээдэг уламжлалтай. Тэр бүхнийг таньд хүргэе.
Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд
хэсгээр ОЖД-аас 1.5-2 хэм дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Хур тундас
(бороо,
цас) нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Сарын 1, 2 дугаар 10 хоногийн эхэн, 3 дугаар
10 хоногийн дундуур өмнөх (8 дугаар сарын 21-31)
үеэс 3-5 хэмээр хүйтрэх боломжтой. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх
нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Төвийн бүсийн аймгуудын нийт нутгаар дулаан, хур тундас ОЖД-ийн
орчим байна Сарын 1,2 дугаар 10 хоногийн
эхэн 3 дугаар 10 хоногийн дунд (8
дугаар сарын 21-31) үеэс 3-5 хэмээр хүйтэрч болзошгүй. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн
эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан,
бусад аймгийн нутгаар ОЖД-ийн орчим байна. Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас
ахиу бороо орно. Бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.
Сарын 1, 2 дугаар 10 хоногийн эхэн 3 дугаар 10 хоногийн дунд үеэр өмнөх үеэс
3-5 хэмээр хүйтрэх боломжтой. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх
нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Дорноговийн ихэнх нутгаар, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу бороо орно. Бусад нутгаар бороо ОЖД-ын орчим орох аж. Харин говийн бүсэд ОЖД-аас 1.5-2 хэм дулаан байна. Сарын 1, 2 дугаар 10 хоногийн эхэн, 3 дугаар 10 хоногийн дундуур өмнөх үеэс 3-5 хэмээр хүйтрэх боломжтой. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй гэжээ. Монгол орны нийт нутгийн дөрвөн бүсийн дулааны хувьд урьд жилүүдийн 9 дүгээр сараас дулаан байх аж. Харин салхины хувьд секундэд 5-10 мтер зарим үед 14-16 м/с хүрэх юм байна.
ОЖД-д
тооцогдох хугацааны зарим нэг жилийн онцлогийг дурдвал, 1985, 2011 онд ихэнх
нутгаар 1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр 1992,1994 онд нутгийн баруун
хэсгээр 1.5-3.5 хэм хүртэл хүйтэн байсан байх юм. Харин хур
тунадас (бороо, цас) ОЖД-аар Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Донодын хойд
хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 30-35 мм Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь,
говийн аймгуудын өмнөд хэсгээр 5-10 мм, бусад нутгаар 11-29 мм орсон байх юм. Энэ
бол дундаж үзүүлэлт. Мөн 1984, 1987, 1991, 1994 онуудад ихэнх нутгаар, 2010 онд
говийн нутгаар ОЖД-аас илүү бороо, цас орсон ажээ.
Цаг агаарын тодорхой (Цас, бороо, хүчтэй салхи) үзэгдэл нутгийн 30
хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдахаар байвал “зарим газраар”, цаг
агаарын үзэгдэл тухайн бүс нутгийн 30-70 хувьд хамрахаар байвал “ихэнх нутгаар", 70-аас дээш хувийг
хамрахаар бол “нийт нутгаар” гэсэн нэр томьёог хэрэглэдэг аж.
Намар (9 дүгээр сард) үе үе
хүйтрэх тохиолдол гардаг. Үүнийг мэргэжлийн үүднээс цочир хүйтрэлт гэж нэрлэх юм. Цаг агаарын мэдээг олон нийтэд түгээхдээ энэ нэр томьёог хэрэглэдэг. Цочир хүйтрэлт
гэдэг
нь хөрсөн дээр 0 хэмээс доош орж хүйтрэхийг хэлдэг гэнэ. ОЖД-аар 9
дүгээр сард далайн түвшнээс 2000 м буюу түүнээс өндөр бүсэд 15-18-ны хооронд,
1000 м өндөр бүсэд 23-26-ны хооронд, Орхон- Сэлэнгийн сав газар, ойт хээрийн
бүсэд 20-23 хооронд цочир хүйтрэлт эхэлдэг.
Зарим жилүүдэд Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 8-15-ны хооронд газар
тариалангийн бүс нутгаар 3-7 хооронд цочир хүйтрэлт тохиолдож байсан гэж онцолжээ.
Жил бүрийн 9 дүгээр сард нойтон цас уулархаг нутгаар 15-20-ны хооронд говиор 25-28-ны хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар ойт хээрийн бүсэд 21-24 -ны хооронд цас ордог. Зарим жилүүд уулархаг нутгаар 1-5-ны хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 4-5-ны хооронд цас орж байсан гэж 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд дурдсан байна. Цаг агаарын урьдчилсан мэдээ, ОЖД-аас харахад энэ жилийн 9 дүгээр сард цас эрт орох магадлал өндөр байна.