Олимпийн аварга, дэлхийн хошой аварга жүдоч Шохей Оно Улаанбаатарт иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Рио-2016” олимпийн наадмын алтан медальт, дэлхийн хошой аварга, Японы жүдоч Шохей Оно Монголд мягмар гарагт хүрэлцэн иржээ.
Дэлхийн шилдэг жүдоч Ш.Оно-г Японы мэргэжлийн сумод хүч үзэж байсан
Токүсэгава Б.Ганболд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, улсын арслан П.Бүрэнтөгс,
Н.Батсуурь нарын бөхчүүд өчигдөр /10.17/ орой Чингис хаан олон улсын нисэх
онгоцны буудлаас угтан авчээ.
Тэрбээр Монголд байх хугацаандаа жүдо болон үндэсний бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж, туршлагаа хуваалцаж монгол тамирчидтай танилцах юм.